Saturday, February 27, 2010

Компьютер цэвэрлэх бяцхан зөвлөмж

Компьютерийнхаа аюулгүй байдлыг хангах нь бидний үүрэг билээ. Үүний тулд байнгын цэвэрлэгээг хийж занших  шаардлагатай. Тогтмол цэвэрлэгээ арчилгаа нь компьютерийн үйл ажилгааг сааруулж , эд ангиудыг гэмтээх тоосноос компьютерийг тань хамгаалах найлвартай арга юм. Компьютерийг хэзээ ч битгий газар байрлуул , ширээ юмуу тавиур дээр байрлуулахыг зөвлөж байна.

Цааш уншихыг хүсвэл бичлэгийн гарчиг дээр дарна уу.


Компьютертаа цэвэрлэгээ хийх тохиолдолд юуны түрүүнд цахилгаан холболтуудыг бүгдийг салгаж компьютерийн ард байрлах кабель утаснуудыг мөн салган тавих хэрэгтэй.
Одоо үлээгч ашиглан эд аниуд дээрх тоос шороог цэвэрлэнэ.
Ингэхдээ үлээгчийн хошууг үндсэн удирдлагын хэсгээс 5-10 см хол байлгаарай. Мөн системийг цэвэрлэхдээ тоос сорогч ашиглаж болох ба ингэхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй.
Хэрвээ танд тоос үлээлгэгч , соруулагч байхгүй бол бийр хэрэглээрэй.
Бага зэрэг чийгтэй марериалаар эсвэл угаалгын шингэн бодис цацаж ерөнхийд нь цэвэрлэж болно. Үүний дараа хуурай цаасаар арчин хатаах шаардлагатай.
Хэзээ ч компьютерийн эд ангиудын доторхийг чийгтэй алчуураар арчиж болохгүй. Компьютерийн ойролцоо шингэн зүйл уух болон юм идэхдээ байнга болгоомжтой байх хэрэгтэй.

0 comments:

 

| © 2009 Өндөг блог | All Rights Reserved | Inspired by Hot Orange WP | Bloggerised By BloggerStop.Net |