Tuesday, February 23, 2010

Хувцаслах мэдрэмжтэй эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ?

Хувцаслах мэдрэмж сайтай эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ? Олон хувцастай байх , хувцасандаа их мөнгө зарцуулах зэрэг нь сайхан хувцаслахад огт хамааралгүй юм.Өдөр бүхэн солиод ч сайхан хувцасладаг гэж харагдахгүй.Орчин үеийн Стиль , хэв маяг бол үзүүлэн шиг их хувцастай байхыг хэлдэггүй.
Гол нь бага хувцастай ч эдийн засгийн хэмнэлттэй , сонголт сайтай байх нь чухал. Хүүхнүүд шкаф дүүрэн хувцастай атлаа "Өмсөх юмолдохгүй юм"  гэж гомдоллодог.
Хэрэв та тийм эмэгтэйчүүдийн нэг бол хувцаслах урлаг болон сонголтоо эргэн хараарай.
цааш унших бол нийтлэлийн гарчиган дээр дар



Нэг
Хувцаслах мэдрэмж сайтай эмэгтэй хүний өдөр тутмын хувцсанд илүүдэл хэрэгцээгүй зүйл байх ёсгүй.
Хоёр
Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй өөртөө тохирсон хослол сонгох чадвар нь илүү байдаг.
Гурав
Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй цамцыг юбкатай төдийгүй , өмд жакет зэрэгтэй гайхалтай хослуулж өмсдөг.
Дөрөв
Зохицол муутай , ганц нэг өмсөөд л өөр зүйлтэй хосолж нийцэхгүй эд бараа авдаггүй.
Тав
Баяр ёслолын үеэр заавал шинэ даашинз авах хэрэггүй.Ямар ч үед өмсөх боломжтой , даруухан загварын даашинзан дээр тохирсон чимэг сэлт зүүхэд л хангалттай
Зургаа
Хувцаслаж чаддаг эмэгтэй хэзээ ч моод загвар гэж хөөцөлддггүй.Этгээд гаж хувцсаар гайхуулдаггүй.Тэд аливаа загварт болгоомжтой ханддаг бөгөөд , бусдын анхаарал татаж хувцаслахгүй байхыг илүүд үздэг
Долоо
Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй зөвхөн олны нүдэн дээр гайхамшигтай хачин чамин харагдах зорилго тавидаггүй.Тэр гэртээ ч аятайхан хувцастай байдаг бөгөөд гэнэтийн зочин ирэхэд сандрах шаардлагагүй байдаг
Найм
Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй үүссэн нөхцөл байдалд тохируулан хувцаслах гойд чадвартай байдаг
Ес 
Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй амралт , зуслан дээр энгийн хувцас өмсдөггүй. Үзэмжтэй даашинз , өмдний хослолыг ийм нөхцөлд тохирохыг мэддэг.
Арав
Хувцасны чанарыг мэддэг байхаас гадна , ухаалаг сонголт хийж чаддаг байх хэрэгтэй.Ингэж хувцаслаж чадвал сайхан харагддаг
Арван нэг
Бороотой өдөр туфль өмсөх нь хэнд ч аятайхан харагдахгүй.Цаг агаарын байдалтай тохируулж хувцаслах нь мэдрэмжтэй эмэгтэйн нэг гол чадвар юм.
Арван хоёр
Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй , өөрийн гадаад төрхийн давуу талыг сайтар олж харсан байдаг.
Арван гурав
Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй өөрийнхөө  дутагдалтай талыг сайн мэддэг , зөв дүгнэлт хийж чаддаг.
Арван дөрөв
Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй цүнх сав , оймс , бээлий зэрэг жижиг сажиг зүйлсийн зохицлыг сайн мэдэрдэг

0 comments:

 

| © 2009 Өндөг блог | All Rights Reserved | Inspired by Hot Orange WP | Bloggerised By BloggerStop.Net |