Үг Д.Энхтайван Р. Баярсайхан Ая УГЗ Д.Цэвээнравдан
Би Монгол эр хүн
Би тулганд цойлон дүрэлзэх хүчит догшин галын дөлөө
Би шүлэг тэрлэн шүүрс алдах омог бардам монгол эр хүн дээ
Би Халхын сайхан бүсгүйн хараа булааж хайрыг татсан
Би сэтгэл сэргээх айзам урсгаж уяран сагах Монгол эр хүн дээ
Би надад хоргодон шуурах хялмаат ширүүн шуурганы ширхэг
Би дуу аялан сэтгэл тайтгарч шуранхай хадаах Монгол эр хүн дээ
Би сэтгэлийн сайхнаар ханиа дээдэлж халамжаа бүхэнд харамгүй хайрлах
Би халуун сэтгэл энэхэн биеэ бусдад зориулах Монгол эр хүн
Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навчаа
Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших Монгол эр хүндээ
Би аргалын утаа үнэрлэж ангир уургаа залгилж өссөн
Би тэнгэртээ сүслэн нарандаа залбирах хөх толботой Монгол эр хүн дээ
Би дэлхийд таавраа амьдрах дээдэс заяат Монгол эр хүн дээ
Би дээлээ бүслэн хөөрөг зөрүүлэх дээшээ хийморьтой Монгол эр хүн дээ
Би морин дэл дээр дарцаглан Монголоо гээд цээжээ дэлдэх
Би морьтон ардын удам залгах уурга сунгах Монгол эр хүн дээ
Би морин дэл дээр дарцаглан Монголоо гээд цээжээ дэлдэх
Би талцдаггүй Монголын төлөө тэмцсэн өвгөдийнхөө зарлигтай Монгол эр хүн
0 comments:
Post a Comment